AutoGo

Тусламж

Холбоо барих

Утас: +976 8881 0109
Имэйл: icesotgoo@gmail.com

Апп дотроос Туслах хэсгээр бичиж асуух боломжтой. Даатгалын гэрээ, нөхөн төлбөртэй холбоотой тодорхой асуултыг өөрийн зуучлагчид шууд хандаж шийдвэрлэх нь хамгийн хурдан.

Түгээмэл асуулт

Нэвтэрч чадахгүй байна

Нэвтрэхэд утасны дугаар эсвэл имэйл хаягаа оруулаад ирсэн нэг удаагийн кодыг бичнэ. Код ирэхгүй бол: дугаараа зөв бичсэн эсэхээ шалгах, 60 секунд хүлээгээд “Кодыг дахин илгээх” дарах, сүлжээгээ шалгах. Нэг хэрэглэгч нэг удаад нэг утсан дээр нэвтэрдэг тул шинэ утаснаас нэвтэрвэл өмнөх нэвтрэлт хаагдана.

ПИН кодоо мартсан

ПИН код зөвхөн таны утсан дээр хадгалагддаг тул бид сэргээж өгөх боломжгүй. Апп-аас гараад дахин нэвтэрч, шинэ ПИН тохируулна.

Торгууль/татвар шалгахад “олдсонгүй” гэж байна

Улсын дугаараа кирилл үсгээр, зайгүй бичсэн эсэхээ шалгана уу. Төлбөр байхгүй бол “Торгууль алга” гэж гарах нь хэвийн. Татварын үйлчилгээ түр хаалттай байж болно — энэ тохиолдолд апп дээр шалтгааныг бичиж харуулна.

Бүртгэлээ хэрхэн устгах вэ

Апп дотроос: Профайл → Бүртгэл устгах. 30 хоногийн хүлээлгийн хугацаа эхэлнэ; энэ хугацаанд дахин нэвтэрвэл хүсэлт цуцлагдана. Дэлгэрэнгүйг бүртгэл устгах хуудас-аас уншина уу — апп-д нэвтрэх боломжгүй бол хүсэлт илгээх арга мөн тэнд бий.

Туслахын хариулт буруу байна

Апп доторх туслах нь хиймэл оюун ухаан бөгөөд алдаж болно. Буруу, доромжилсон, эсвэл хортой хариулт гарвал тухайн мессеж дээр удаан дарж “Мэдээлэх” сонголтыг сонгоно уу. Хүн уншиж шалгана. Туслахын хариулт албан ёсны даатгалын зөвлөгөө биш гэдгийг анхаарна уу.

Холбоотой хуудсууд

Нууцлалын бодлого · Үйлчилгээний нөхцөл


English

AutoGo brings vehicle services in Mongolia into one app — insurance, traffic fines, vehicle tax, road fees, market valuation and roadside help.

Contact

Phone: +976 8881 0109
Email: icesotgoo@gmail.com

You can also ask inside the app under Assistant. For questions about a specific policy or claim, contacting your assigned broker directly is fastest.

Signing in

Sign-in uses a phone number or email address and a one-time code — there is no password. One customer is signed in on one device at a time; signing in on a new device ends the previous session.

Forgotten PIN

The PIN is stored only on your device and cannot be recovered by us. Sign out and sign in again to set a new one.

Deleting your account

In the app: Profile → Delete account. A 30-day grace period follows and signing in again cancels it. The account deletion page has the full detail, including how to request deletion if you cannot sign in.

Reporting an AI answer

The in-app assistant is an AI and can be wrong. Press and hold any answer and choose Report to send it to us for human review. Its answers are not formal insurance advice.