Хүчинтэй огноо: 2026-09-17 · Хувилбар 1.0
AutoGo бол таны машинтай холбоотой үйлчилгээг нэг дор цуглуулсан аппликейшн юм — даатгал худалдан авах, торгууль, татвар, замын хураамж төлөх, машины зах зээлийн үнэ шалгах, ослын үед тусламж авах. Энэ аппликейшн ажиллахын тулд таны хувийн мэдээлэл шаардлагатай болдог. Энэ баримт нь яг ямар мэдээлэл, яагаад, хэнд дамждаг, хэр удаан хадгалагддаг, мөн та үүнийг хэрхэн устгуулах вэ гэдгийг тайлбарлана.
AutoGo аппликейшныг Гэрэгэ системс эзэмшиж, ажиллуулдаг. Энэ баримтад “бид”, “манай” гэж бичсэн нь Гэрэгэ системс-ийг хэлнэ.
Гэрэгэ системс
Улсын бүртгэлийн дугаар: 6235972
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 12 давхар
| Мэдээлэл | Хаанаас | Юунд |
|---|---|---|
| Утасны дугаар эсвэл имэйл хаяг | Нэвтрэх хэсэг | Таныг таних цорын ганц түлхүүр. Нэг удаагийн код (OTP) илгээхэд ашиглана. |
| Тээврийн хэрэгслийн улсын дугаар | Даатгал авах, торгууль шалгах, үнэлгээ хийх үед | Улсын бүртгэлээс машины мэдээлэл болон төлбөрийн үлдэгдэл татахад. |
| Гэр бүлийн гишүүний регистрийн дугаар | “Миний хүмүүс” хэсэгт нэмэх үед | Тэдний нэрээр даатгал хийлгэх. Энэ нь өөр хүний хувийн мэдээлэл тул та тэднээс зөвшөөрөл авсан байх үүрэгтэй. |
| Гэмтлийн зураг, тээврийн хэрэгслийн баримтжуулах зураг | Камер эсвэл зургийн сан | Даатгалын нөхөн төлбөрийн хүсэлт, гэрээ байгуулсны дараах баримтжуулалт. |
| Ослын тайлбар, болсон газар, огноо; хүн гэмтсэн эсэх, гуравдагч тал оролцсон эсэх | Үнэлгээний хүсэлтийн маягт | Хохирлын үнэлгээ хийх. |
| Чат-д бичсэн мессеж | Туслах хэсэг | Асуултад хариулах. 6 дугаар хэсгийг заавал уншина уу. |
| Имэйл хаяг (профайлд засварлах) | Профайл | Холбоо барих. Одоогоор энэ хаягийг баталгаажуулдаггүй. |
Танаас бичиж оруулахыг шаарддаггүй боловч таны нэрийн өмнөөс дараах эх сурвалжаас татдаг:
Апп нь доорх зөвшөөрлүүдийг асуудаг. Аль нь ч апп нээхэд шаарддаггүй — зөвхөн тухайн үйлдлийг хийх агшинд асууна. Татгалзсан ч апп-ын бусад хэсэг ажиллана.
| Зөвшөөрөл | Юунд ашигладаг |
|---|---|
| Камер | Тээврийн хэрэгслийн болон гэмтлийн зураг авах. |
| Зургийн сан | Өмнө нь авсан зургаа сонгож хавсаргах. |
| Байршил (зөвхөн апп нээлттэй үед) | Хоёр зүйлд. Цаг агаар: таны байршлыг хамгийн ойрын аймгийн төвд хувиргаад л гадаад цаг агаарын үйлчилгээ рүү илгээдэг — тэд таны яг байршлыг авдаггүй. Ослын дэлгэц: координатыг санах ойд хуулж өгдөг бөгөөд та өөрөө хаа нэгтээ буулгаж илгээхээс нааш хаашаа ч илгээгддэггүй. |
Android дээр өөр байдаг зүйл. Android дээр мэдэгдэл илгээхэд тусдаа зөвшөөрөл нэмж асуудаг (iOS дээр энэ нь зөвшөөрлийн жагсаалтад ордоггүй). Харин зургийн сангийн зөвшөөрөл Android дээр огт шаардлагагүй — системийн зураг сонгогчийг ашигладаг тул таны сонгосон яг тэр зураг л апп руу дамждаг, бусад зурагт хандах эрх апп-д байхгүй.
Апп нь микрофон, харилцагчийн жагсаалт, хуанли, Face ID-д хандахыг асуудаггүй. Мөн зар сурталчилгааны болон хэрэглэгчийн зан төлөв хянах (analytics/tracking) ямар ч гуравдагч талын хэрэгсэл суулгаагүй. Таны үйлдлийг өөр апп, вэбсайт дээр дагаж мөрддөггүй.
Илгээхийн өмнө зураг бүрийг апп дахин боловсруулж жижигрүүлдэг. Үүний үр дүнд зурагт наалдсан EXIF мета өгөгдөл — тэр дотроо GPS байршлын тэмдэглэгээ — устдаг. Өөрөөр хэлбэл таны зургийн файлд байсан байршил бидэн рүү ирдэггүй.
Улсын дугаарыг зурагнаас уншиж таних үйлдэл нь таны утсан дээр хийгддэг. Энэ шалгалтад зориулж ямар ч зураг сервер рүү илгээгддэггүй.
Апп нээх ПИН код таны утаснаас гардаггүй. Утсан дээр нь шифрлэгдэж (SHA-256) хадгалагдаж, тэндээ шалгагдана. Сервер дээр зөвхөн “ПИН тохируулсан эсэх” гэсэн нэг тэмдэглэгээ л байдаг. Бид таны ПИН кодыг мэдэхгүй бөгөөд сэргээж өгөх боломжгүй.
Бид таны мэдээллийг зардаггүй, зар сурталчилгааны зорилгоор хэнд ч дамжуулдаггүй. Доорх байгууллагууд нь үйлчилгээг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай тул мэдээлэл хүлээн авдаг — тус бүрд нь юу очдгийг нэрлэв.
| Хэн | Юуны төлөө | Юу очдог |
|---|---|---|
| Gerege Accounts | Нэвтрэлт, нэг удаагийн код | Таны утасны дугаар эсвэл имэйл, мөн код. |
| Gerege Core | Иргэний бүртгэл шалгах | Регистрийн дугаар (таных, эсвэл таны нэмсэн гэр бүлийн гишүүнийх). |
| ДАН | Биеийн байцаалт баталгаажуулах | Бидний зүгээс зөвхөн үйлчилгээний танигч ба буцах хаяг. Таны нэвтрэлт ДАН дээр явагдана. |
| ХУР (XYP) | Тээврийн хэрэгсэл, иргэний бүртгэл | Улсын дугаар эсвэл регистрийн дугаар. |
| Даатгалын компаниуд (MIIS / АМИ систем) | Даатгалын гэрээ байгуулах | Нэр, регистрийн дугаар, утас, имэйл, улсын дугаар, даатгалын төрөл. Жолооч нэмсэн бол тэдний регистр, утас, имэйл. |
| QPay ба банкууд | Төлбөр | Төлөх дүн, нэхэмжлэхийн дугаар, гүйлгээний утга. Картын мэдээлэл апп руу огт ордоггүй. |
| Gerege-ийн төлбөрийн үйлчилгээ | Торгууль, татвар, замын хураамж | Шалгахад: зөвхөн улсын дугаар. Төлөхөд: улсын дугаар, таны регистрийн дугаар, имэйл — учир нь и-баримт эдгээрийн нэр дээр гарна. |
| Google (Firebase Cloud Messaging) | Мэдэгдэл хүргэх | Мэдэгдлийн токен, мөн мэдэгдлийн гарчиг, агуулга (жишээ нь “Таны даатгал дуусахад 7 хоног”). |
| SMS үйлчилгээ үзүүлэгч | Мессеж илгээх | Таны утасны дугаар ба мессежийн текст. |
| Хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгч (OpenRouter) | Чат туслах | 6 дугаар хэсгийг үзнэ үү. |
| Хохирлын үнэлгээний үйлчилгээ | Гэмтлийн урьдчилсан үнэлгээ | Машины марк, загвар, он, арлын дугаар, улсын дугаар, өнгө, таны бичсэн гэмтлийн тайлбар, мөн гэмтлийн зургийн холбоос. |
| Баримт үүсгэх үйлчилгээ | Гэрээний PDF гаргах | Гэрээний бүрэн мэдээлэл. |
| Цаг агаарын үйлчилгээ (Open-Meteo) | Цаг агаар харуулах | Зөвхөн аймгийн төвийн координат. Таны яг байршил биш. |
| Монголбанк | Валютын ханш | Хувийн мэдээлэл огт байхгүй. |
Дээрхээс гадна хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаар, эсвэл хууль тогтоомжид заасан тохиолдолд мэдээлэл гаргаж өгөх үүрэг бидэнд үүсч болно.
Энэ бол хамгийн чухал хэсэг тул тодорхой бичье. Апп доторх чат нь манай сервер дээр ажилладаг програм биш. Таны бичсэн зүйл гуравдагч талын хиймэл оюуны үйлчилгээ рүү (OpenRouter, цаана нь OpenAI-ийн загвар) илгээгддэг, тэнд боловсруулагдаж хариу буцна. Энэ нь Монгол Улсын гадна байрлах үйлчилгээ юм.
Дараах зүйлсийг зориудаар хиймэл оюун руу илгээдэггүй бөгөөд шаардлагатай үед таны дэлгэц дээр манай сервер шууд харуулдаг: даатгалын хураамж, нөхөн төлбөрийн дүн, гэрээний огноо, засварын үнэлгээний дүн, утасны дугаар, нэр, регистрийн дугаар, түгээмэл асуултын хариултын бүтэн текст.
Таны чат харилцан яриа манай сервер дээр бас хадгалагддаг — та дараа нь буцаж уншиж чадахын тулд.
Картын дугаар, CVV, банкны нууц үг апп руу хэзээ ч ордоггүй. Төлбөрийг QPay эсвэл банкны апп дээр хийнэ. Бид зөвхөн төлбөр амжилттай болсон эсэх, нэхэмжлэхийн дугаар, дүнг хүлээн авдаг. Торгууль, татвар, замын хураамжийн и-баримт нь таны регистрийн дугаар, имэйл дээр гарах тул эдгээрийг төлбөрийн үйлчилгээ рүү дамжуулах шаардлагатай болдог.
| Юу | Хугацаа |
|---|---|
| Чат харилцан яриа | Сүүлийн мессежээс хойш 365 хоног, дараа нь автоматаар устана. |
| Бүртгэл устгах хүсэлтийн хүлээлгийн хугацаа | 30 хоног (10 дугаар хэсэг). |
| Даатгалын гэрээ, нөхөн төлбөр, төлбөрийн баримт | Тогтмол нэг хугацаа байхгүй — даатгалын төрөл бүрээр өөр. Тухайн гэрээ хүчинтэй байх хугацаа, дээр нь нэхэмжлэл, маргаан гарах боломжтой хугацаа, мөн тухайн төрлийн даатгалд хууль тогтоомж, даатгагчийн журмаар тогтоосон хугацаа дуустал хадгална. Өөрийн гэрээний тодорхой хугацааг мэдэхийг хүсвэл доорх хаягаар хандана уу. |
| Биеийн байцаалт баталгаажуулалтын мэдээлэл, профайлын бичлэг | Таны бүртгэл байх хугацаанд хадгалагдана. Бүртгэлээ устгахад хамт устгагдана — ДАН-аас ирсэн төрсөн огноо, хаяг, зураг зэрэг мэдээлэл багтана. |
| Үйлдлийн лог | 1 жил, дараа нь автоматаар устана. |
Профайл хэсгээс өөрийн мэдээллээ хармагц харна. Имэйл хаягаа өөрөө засна. Нэр, регистрийн дугаар зэрэг иргэний бүртгэлийн мэдээлэл нь төрийн бүртгэлээс ирдэг тул апп-аас засах боломжгүй — алдаатай бол улсын бүртгэлийн байгууллагад хандана.
Апп дотроос шууд устгуулна: Профайл → Бүртгэл устгах. Утас руу залгах, имэйл бичих шаардлагагүй. Апп-д нэвтрэх боломжгүй бол бүртгэл устгах хуудас-аар хүсэлт илгээнэ.
Байршил, камер, зургийн сан, мэдэгдлийн зөвшөөрлийг утасныхаа тохиргооноос хэзээ ч хааж болно: iPhone дээр Тохиргоо → AutoGo, Android дээр Тохиргоо → Апп-ууд → AutoGo → Зөвшөөрөл. Мэдээлэл боловсруулахыг бүхэлд нь зогсоох гэж байвал бүртгэлээ устгах нь цорын ганц бүрэн арга юм.
AutoGo нь тээврийн хэрэгсэл эзэмшигч, даатгуулагч насанд хүрсэн хүнд зориулагдсан. Бид 18-аас доош насны хүүхдийн мэдээллийг зориудаар цуглуулдаггүй. Хэрэв ийм мэдээлэл алдаатай орсныг мэдвэл бидэнд мэдэгдэнэ үү — устгана.
Бодлогод өөрчлөлт оруулбал энэ хуудсан дээр шинэ хувилбар, огнооны хамт нийтэлнэ. Мэдээлэл цуглуулах, дамжуулах хүрээнд томоохон өөрчлөлт гарвал апп дотор мэдэгдэж, дахин зөвшөөрөл авна.
Gerege Systems
Утас: +976 8881 0109
Имэйл: icesotgoo@gmail.com
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 12 давхар
Нууцлалтай холбоотой гомдол, хүсэлт, мэдээлэл авах, устгуулах хүсэлтийг дээрх хаягаар хүлээн авна.