AutoGo

Бүртгэл устгах

Энэ хуудас нь AutoGo аппликейшны (эзэмшигч: Гэрэгэ системс) хэрэглэгчийн бүртгэл болон мэдээллийг хэрхэн устгуулах тухай юм. Хоёр арга байна: апп дотроос өөрөө устгах, эсвэл апп-д нэвтрэх боломжгүй бол бидэн рүү хүсэлт илгээх.

1. Апп дотроос устгах

Хамгийн хурдан бөгөөд шууд арга. Утас руу залгах, имэйл бичих шаардлагагүй.

Устгалт шууд хийгдэхгүй — 30 хоногийн хүлээлгийн хугацаа эхэлнэ. Энэ хугацаанд бодлоо өөрчилвөл зүгээр л апп-даа дахин нэвтэрхэд хүсэлт цуцлагдана. 30 хоног өнгөрсний дараа бүртгэл эцсийн байдлаар устна.

2. Апп-гүйгээр хүсэлт илгээх

Апп-аа устгачихсан, эсвэл ямар нэг шалтгаанаар нэвтэрч чадахгүй бол доорх хаягаар хандана уу.

Имэйл: icesotgoo@gmail.com
Утас: +976 8881 0109

Хүсэлтдээ бүртгэлтэй утасны дугаараа (эсвэл имэйл хаягаа) бичиж, “бүртгэлээ устгах” гэдгээ тодорхой дурдана уу.

Бид хүсэлтийг 5 ажлын өдөрт багтаан шийдвэрлэнэ. Өөр хүн таны бүртгэлийг устгуулахаас сэргийлж, бүртгэлтэй дугаар эсвэл имэйл рүү нэг удаагийн код илгээж таныг баталгаажуулна. Үүний дараа дээрхтэй адил 30 хоногийн хүлээлгийн хугацаа эхэлнэ.

3. Юу устах, юу хадгалагдах вэ

ЮуЮу болох
Хэрэглэгчийн бүртгэл, бүх төхөөрөмжийн нэвтрэлт Устана. Утасны дугаар чинь чөлөөлөгдөж, дараа нь шинээр бүртгүүлэх боломжтой болно.
Профайлын мэдээлэл, биеийн байцаалт баталгаажуулалтын өгөгдөл Устана — ДАН-аас ирсэн төрсөн огноо, хаяг, зураг зэрэг багтана.
Чат харилцан яриа, мэдэгдлийн хайрцаг Устана — таны бичсэн бүх зурвас, туслахын хариулт хамт.
Хадгалсан машин, тохиргоо, гэр бүлийн гишүүдийн холбоос Устана.
ПИН код, хурууны хээний тохиргоо Зөвхөн таны утсан дээр хадгалагддаг. Апп-аа устгахад хамт арилна.
Даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн материал, төлбөрийн баримт Хадгалагдана. Эдгээр нь даатгалын харилцааны нотлох баримт тул хууль тогтоомж, даатгагчийн журмаар тогтоосон хугацаа дуустал хадгалагдана. Эдгээрийг устгах эрх бидэнд байхгүй.
Үйлдлийн лог Үүссэн өдрөөс хойш 1 жилийн дотор автоматаар устана.

Хүчинтэй даатгалтай бол: бүртгэлээ устгасан ч даатгалын гэрээ чинь хүчинтэй хэвээр үлдэнэ. Гэхдээ апп-аар удирдах боломжгүй болох тул цаашид зуучлагчтайгаа шууд холбогдоно.

Холбоотой хуудсууд

Нууцлалын бодлого · Үйлчилгээний нөхцөл · Тусламж


English

This page explains how to delete your AutoGo account and the data attached to it. AutoGo is owned and operated by Gerege Systems. There are two routes: delete it yourself inside the app, or send us a request if you can no longer sign in.

1. Deleting in the app

Sign in, open Profile → Delete account, read what is removed and what is kept, and confirm. No phone call or email is needed.

Deletion is not immediate: a 30-day grace period starts. Signing in again at any point during those 30 days cancels the request. After 30 days the account is deleted for good.

2. Requesting deletion without the app

Email: icesotgoo@gmail.com
Phone: +976 8881 0109

Include the phone number or email address registered on the account and state that you want the account deleted.

We action requests within 5 business days. To make sure nobody else can delete your account, we send a one-time code to the registered number or email to confirm it is you. The same 30-day grace period then applies.

3. What is deleted and what is kept

DataWhat happens
Account and all device sessions Deleted. The phone number is released and can be registered again later.
Profile details and identity verification data Deleted — including date of birth, address and photo received from the national identity service (DAN).
Chat conversations and the notification inbox Deleted — every message you wrote and every assistant reply.
Saved vehicles, settings, links to family members Deleted.
PIN and biometric settings Stored only on your device; removed when you uninstall the app.
Insurance policies, claim files, payment records Kept. These are the evidence of an insurance relationship and are retained for as long as law and the insurer's rules require. We are not permitted to delete them.
Activity logs Deleted automatically within 1 year of being created.

If you hold an active policy: deleting your account does not cancel it. The policy stays in force, but you can no longer manage it in the app — contact your broker directly instead.